Чөтгөрийн Ангууч: Мөнхийн галт тэрэг Японы кино театруудын вэбсайтыг гацааж байна

Чөтгөрийн Ангууч цувралын бүрэн хэмжээний анги болон Мөнхийн галт тэрэг энэ онд нээлтээ хийх халуухан кинонуудын нэг гэдэг нь ойлгомжтой байсан ч, 10 сарын 16-ны шөнө дундад кино театруудын тасалбар зарагдаж эхлэхэд маш олон хүн хандсаны улмаас ихэнх кино театруудын вэбсайт нь ачааллаа дийлэхгүй гацаж унасан байна. Үүнээс болж TOHO, AEON Cinema, мөн “Бүх кино театрууд” гэдэг хайлтууд Японы сошиал орчинд газар авчээ.

TOHO Cinemas-н вэбсайт нь унаагүй боловч тасалбарын оочир нь 200000 давсан байжээ.

Бусад нийтлэл